Аварга ингэж төрсөн

Аварга ингэж төрсөн

Аудио ном:

7 цаг 52 мин

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)

Дэлгэрэнгүй мэдээлэл

Агуулга

Хангай сайхан нутаг минь нүдний өмнө цэнхэртэж, Орхоны ариун ус минь аньсага дотор цэлэлзэж, аав минь Ургамалын хөтлөөрөө адуугаа эргүүлээд галигуулан бууж яваа нь, ижий минь Зөрүүлэгний дэнждээ үнээгээ саагаад сууж буй нь бодлын мэлмийд минь тодроод, барьсан үзэг минь өөрөө хөтлөөд л гүйчихсэн. Нулимстай нүдтэй суусаар номоо эхлүүлсэн. Зориг ч орсон. Өгүүлэх сэдэв минь ижий аав, элгэн нутаг гээд бодохоор яалт ч үгүй л хайртай аав минь Цагаан Цогтынхны, Өөлдийн улаан хүзүүт Дэлэг арслангийн удам шүү дээ, миний төрсөн нутаг бөхийн өлгий шүү дээ гэх бодол дийлээд ирсэн. Бөхийн удам залгасан гэр бүл гэдгээ тодотгож бичих учиртай юм байна, Зууны манлай Заан нөхрөө, Аварга цолтой хүүгээ, Сумогийн Их аварга үрээ онцолж өгүүлэх нь зүйтэй гэж шийдсэн.

Номыг сонссоноор

50, 60-аад оны Монголын хөдөөгийн амьдрал, дунд сургуулийн сурагч, Санхүүгийн техникумын оюутан үеэс минь 60-аад оны Улаанбаатарын байдал, ажил хөдөлмөрийн талбарт нягтлан бодогч явсан үеэс минь 70, 80-аад оны бүтээн байгуулалт, 90-ээд оны нуралт тодорч харагдах буй заа хэмээн итгэнэм. Багад минь өрнөж байсан Нэгдэлжих хөдөлгөөний хэцүү тал, Соёлын довтолгооны өгөөж, халдварт корь өвчний гамшиг, бүр урагшлаад 37 оны аймшигт хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр, Социализмын материал техникийн бааз гээд улс орны түүхэн үйл явдлууд, бяцхан охины, залуухан нябогийн нүдэнд хэрхэн туссаныг уншиж болох буй заа.

Сонсоход тохиромжтой хүмүүс

Нэгэн хүмүүний амьдралын дурсамж бичвэрээс Монголын нэгэн цаг үеийн нийгмийн амьдралыг тольдох боломжийг та бүхэнд олгож байна.

Х.Пүрэвбадам

Х.Пүрэвбадам

Санал болгох

Лазарийн эмэгтэйчүүд

Лазарийн эмэгтэйчүүд

Марина Львовна Степнова

Вэн хот

Вэн хот

Үй Хуа