Sonos гэж юу вэ?

What is sonos?

Sonos гэж юу вэ?

Сонсох нь бидний анхны хэл бөгөөд бид сурсан зүйлийнхээ 85%-ийг сонсож сурдаг байна. Ном бариад уншаад суух завгүй ч бид хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, дасгал хийхдээ бүр машин барихдаа ч номоо сонсох боломжийг Sonos танд олгож байна. Та богино хугацаанд биет номоос илүү олон номыг аудио номоор сонсох боломжтой бөгөөд таны бүтээмж хэд дахин өсөх болно.

Sonos бол сонсдог номын үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт, сэтгэлийн амар амгалан, аз жаргал дүүрэн хором мөчийг бүтээх хэрэглэгч-ном-зохиолч гурвыг холбосон технологийн үйлчилгээ үзүүлэгч юм

Өөрийгөө Sonos - Зуршлаа хөгжүүлж, урамшуулж сонс

Бид хэрэглэгч таны хүсэл хэрэгцээнд нийцсэн сонсдог номыг хурдан бөгөөд амар хялбар байдлаар танд санал болгоно. Мөн, та өөрийнхөө хэрэгцээнд тохируулан хэр их хугацаанд хэдэн минут ном сонсох зорилгоо тодорхойлж, үр дүнгээ давхар хянах боломжтой зуршил хөгжүүлэх Көүчинг системийг хэрэглэх боломжтой.

Бусдыг Sonos - Бусдын түүх, адал явдлыг сонс

Дэлхийн болон Дотоодын шилдэг аудио номуудын арвин сонголт дундаас та замд явж байхдаа, гэрийн ажил хийж байхдаа, цайны цагаараа ЗҮГЭЭР л чихэвчээ зүүгээд сонсоход л хангалттай.

Хамтдаа Sonos - Гэр бүл, найз нөхдөөрөө сонс

Нэг үндсэн хаягаас 4 хэрэглэгч сарын турш хязгааргүй ном сонсох үйлчилгээг гэр бүл, найз нөхдийн хамт хэрэглэх боломжтой. Мөн та сонссон номын минут тутамдаа оноо цуглуулж олон төрлийн урамшуулал, хямдралыг хамтдаа эдлэх болно