Үнэ тогтоох уламжлалт аргадаа бүү баригд
2024-03-22
Инфляц нэмэгдэж, дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэж болзошгүй байгаа энэ цаг үед хэрэглэгчид хэмнэлт хийж, олон компани ашиг олох эсэхдээ санаа зовних болжээ. Үнийн бодлогын зөвлөх Рафи Мохаммед энэхүү нийтлэлдээ компаниуд үнээ өөрчлөхийн оронд хэрэглэгчдээс орлого олох шинэ арга барилын талаар бодож үзэх цаг нь болсон талаар дурджээ. Тэрбээр хэрэглэгчдийн харилцан адилгүй хэрэгцээг хангах, бага төсөвтэй хэрэглэгчийг татах, ашигтай саналд татагддаг хэрэглэгчдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх, үнэ цэн өгөх эсэх нь тодорхойгүй үед таатай үнэ санал болгох, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон зорилгоор ашиглаж болох үнэ тогтоох 18 арга барилыг тодорхойлсон байна.