Х.Пүрэвбадам

Х.Пүрэвбадам

Би эл номоо бичиж эхэлюү гээд тунгаан сууж байхуй дор “Номд минь аль сэдэв чухал вэ?”, “Юуг онцолж өгүүлэх вэ?”, “Төрийн түшээ биш, гэрийн эмээ миний амьдралын аль мөчлөг уншигч авхайд сонин байх вэ?” хэмээн удтал толгой гашилгав. “Ном бичнэ гээд өөртөө ахадсан том ам гарчихсан юм биш үү?”, “Яадаг билээ?”, “Юугаа бичнэ ээ?” ч гэж шаналж энэлж үзэв. Хүүхэд насны “Улаан Бадангаа” хочтой хөглөж явсан үеэ дурсаад эхний хэсгүүдээ бичээд эхэлтэл Хангай сайхан нутаг минь нүдний өмнө цэнхэртэж, Орхоны ариун ус минь аньсага дотор цэлэлзэж, аав минь Ургамалын хөтлөөрөө адуугаа эргүүлээд галигуулан бууж яваа нь, ижий минь Зөрүүлэгний дэнждээ үнээгээ саагаад сууж буй нь бодлын мэлмийд минь тодроод, барьсан үзэг минь өөрөө хөтлөөд л гүйчихсэн. Нулимстай нүдтэй суусаар номоо эхлүүлсэн.

Зохиолчийн оруулсан номнууд

Аварга ингэж төрсөн

Аварга ингэж төрсөн

Аудио ном:

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)