Сиддхарта

Сиддхарта

Аудио ном:

3 цаг 24 мин

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)

Дэлгэрэнгүй мэдээлэл

Агуулга

Зохиолын гол дүрийн баатар Сиддхарта өөрийн гэрээ орхин амьдралын утга учрыг таньж мэдэхээр холын аянд гардаг. Сиддхарта номлогч аавынхаа гэрээс гарч ууланд даяанчилж саман болсон ч тэндээс хүссэн зүйлээ олоогүй тул найз Говиндагийн хамт Буддагийн сургаалыг сонсохоор явдаг. Гаутама Буддагийн сургаал үнэн боловч хэн ч бусдын сургаалыг сонсож, заасан замаар нь яваад гэгээрэлд хүрэхгүй, гагцхүү өөрийн замаар явж, өөрөө хайж, бодож, бясалгаж байж хүсэн тэмүүлдэг эцсийн зорилгодоо хүрч чадна хэмээн итгэж аяллаа ганцаар үргэлжлүүлнэ. Худалдаачин болж эгэл хүмүүсийн амьдралаар амьдарч, хайр дурлалтай учрах хэдий ч анх гэрээс гарсан зорилгоо гүйцээхийн төлөө эгэл амьдралаа ч орхин явдаг. Ингэж явсаар нэгэн голын эрэгт нам гүмийг олж, голын чимээ, өөрийн дотоод дуу хоолойг чагнан хайснаа олж буй тухай өгүүлнэ. Гол дүр Сиддхартын хамт сонсогч та ч мөн өөрийгөө болон хорвоо ертөнцийг илүү танин мэдэж, ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Номыг сонссоноор

Амьдралын жинхэнэ утга учрыг олоход чиглэсэн Сиддхартын аялалтай танилцана. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох сургамжуудыг мэдэж авна. Түүх сонсож, тайвшрал мэдэрнэ.

Сонсоход тохиромжтой хүмүүс

Роман сонирхдог хүмүүс Сэтгэл зүйн хямрал, асуудалтай байгаа хэн бүхэн Сонирхолтой үйл явдал сонсох дуртай хүмүүс Амьдралын утга учрын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүс Сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг хайж буй хүн бүр

Херманн Хессе

Санал болгох

Лазарийн эмэгтэйчүүд

Лазарийн эмэгтэйчүүд

Марина Львовна Степнова

Вэн хот

Вэн хот

Үй Хуа