Газарзүйн хориг: Дэлхийн улс төрийн талаар бүхнийг өгүүлэх арван газрын зураг

Газарзүйн хориг: Дэлхийн улс төрийн талаар бүхнийг өгүүлэх арван газрын зураг

Зохиолч:

Тим Маршалл

Аудио ном:

7 цаг 48 мин

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)

Дэлгэрэнгүй мэдээлэл

Агуулга

Маш тогтворгүй цаг үед амьдарч байна даа гэж бодох нь улиг домог болсон зүйл. Дэлхий ертөнц урьд нь ийм таашгүй байгаагүй гэж ярилцдаг. Ийм үгэнд болгоомжтой, магадгүй үл итгэсэн хариулт ирэх байх. Болгоомжтой байх нь ч аргагүй. Ертөнц үргэлж тогтворгүй байсаар ирсэн агаад ирээдүй угаасаа таашгүй зүйл. Гэхдээ бидний өнөөгийн зовнил хавьгүй түгшүүртэй болжээ. Өөр зүйл биш юм гэхэд 1914 оноос эхэлсэн зуун үүнийг бидэнд сануулах нь дамжиггүй. Энэ бүхнээс үзэхэд үндсэн өөрчлөлт явагдаж байгаа нь хаана амьдардгаас үл хамааран бидний өөрсдийн ирээдүй, үр хүүхдийн маань ирээдүйд бодит учир холбогдолтой. Эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн өөрчлөлт бүгд технологийн түргэн дэвшилтэй уялдаж, дэлхий нийтэд нөлөөлж буй нь өнөөгийн амьдарч байгаа цаг үеийг маань өмнөхөөс ялгаруулж байж магадгүй. Үүнээс үүдэн бид “ер бусын тодорхойгүй байдал”-ын тухай хаа сайгүй ярьцгааж, “геополитик”-ийн тайлбарын эрэлт, үнэ цэн нэмэгдсэн байна.

Номыг сонссоноор

Украин дахь Оросын ажиллагаанд юу нөлөөлөв? Москвагийн түрэлт одоо хаа хүрэх вэ? Хятад улс нутгийнхаа хилийн зааг дотор аюулгүй оршиж чадна гэдэг дүгнэлт хийсэн болов уу?, тийм бол энэ нь Бээжингийн зүгээс тэнгисийн хүчний харьцаа болон АНУ-д хандах бодлогод хэрхэн нөлөөлөх вэ? Энэтхэг, Япон зэрэг бүс нутгийн бусад улс оронд ямар учир холбогдолтой вэ? АНУ ер бусын хүчин чадал, уян хатан бодлоготой атал яагаад Америкийн уналтын талаар газар сайгүй ярих болов? Хойд Африк, Ойрх Дорнод, Өмнөд Ази дахь хуваагдал, зөрчлийг зохицуулах боломжгүй юу, өөрөөр хэлбэл бидний ирээдүйд ямар нэг найдвар байна уу? Бидний эргэн тойронд юу болж байгааг бид ойлгож чаддаг хэвээр байна уу? Эдгээр асуултуудын хариултыг авах болно.

Сонсоход тохиромжтой хүмүүс

Геополитик сонирхог хүмүүс Дэлхийн улс төрийн талаар судалдаг, сонирхдог хүмүүс Мэдлэгээ өргөжүүлэх сонирхолтой хүмүүс

Тим Маршалл

Санал болгох

Capital and Interest

Capital and Interest

Эүгэн вон Бом - Баверк

Хүүхдээ хэрхэн ойлгох вэ

Хүүхдээ хэрхэн ойлгох вэ

Светлана Дорошева