П.Наранбаяр

П.Наранбаяр

П. Наранбаяр гэж хэн бэ? Бэсүд Пүрэвсүрэнгийн Наранбаяр нь Монголын улс төрч, төр, нийгмийн зүтгэлтэн. Хөдөлмөрийн Үндэсний Намын нарийн бичгийн дарга. 1976 оны 11 сарын 5-нд төрсөн. Наранбаяр 2020 оны 1 сард улс төрд орж, Хөдөлмөрийн Үндэсний Намын бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдов. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 2 мандаттай 22-р тойрогт "Зөв хүн, электорат" эвслээс нэр дэвшиж 23,479 санал буюу 28,7%-ийн санал авсан ч нийт дүнгээр 3-рт орсноор сонгогдож чадаагүй. Сонгуулийн дараа, мөрийн хөтөлбөртөө тусгасан "Сайн сургуулийг таны дэргэд" ТББ-ыг үүсгэн байгуулаад ажиллаж байна. 2020 оны 8-р сарын 14-нд, ХҮН-аас мэдэгдэл хийж, 10-р сард явагдах орон нутгийн сонгуульд тус нам нийслэлд ялбал Наранбаярыг хотын дарга болгохоо зарласан. Түүний орчуулгын бүтээлүүд: “Нүсэр бус төсөр”, ЭМОС клуб, Сурахад суралцах нь, Икэда Норихико, “Евроазийн том тоглоомын 150 жил алслагдсан улсын геополитик”, Окада Хидэхиро, “Чингис хаан, түүний үр сад”, Окада Хидэхиро, “Энх-Амгалан хааны захидлууд” гэх зэрэг бүтээлүүдийг орчуулжээ.

Зохиолчийн оруулсан номнууд

Зүймэл

Зүймэл

Зохиолч:

П.Наранбаяр

Аудио ном:

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)