Мишигийн Цэдэндорж

Мишигийн Цэдэндорж гэж хэн бэ? Монголын утга зохиолын нэгэн жарны түүхэнд гүн ухааны болон сонгодог яруу найргийн төрлийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нэрт яруу найрагч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж тавиад оноос уран бүтээлийн их далайд өөрийн гэсэн том мөрнийг буй болгосон зохиолч юм. М.Цэдэндоржийн уран бүтээлийн хоёр дахь том давлагаа нь монголын залуу үеийг дэлхийн уран зохиолтой холбох гүүр болсон явдал юм. Тэрээр Кришан Чандарын "Уруугаа ургасан мод" тууж, М.Горькийн "Хүн" өгүүллэгээр орчуулах эрдмээ эхэлсэн бол А.Шалимовын "Дуут хавцгайн нууц", Сергей Есениний шүлэг найраглал, Э.Межелайтис "Хун" найраглал, Р.Бернс "Гуниггүй ядуус", "Мөнх наст цэцэг", Э.Хемингуай "Зэр зэвсэг минь баяртай" роман зэрэг орчуулгын номуудаас гадна олон орны олон арван суут бүтээлүүдээс орчуулж өргөн түмэндээ өргөн барьсан байна. Түүний бүтээлүүд: "Алаг тууж" 1959 он, "Сувд эрдэнийн хэлхээ" 1959 , "Бурхантын хөндийд бурхад ирэв" 1960, "Хамгийн ядуу, хамгийн баян" 1964, "Есөн хүсэл" 1965, "Амьдын жаргал" 1970, "Галын амьсгал" 1970, "Нутгийн чулуу" 1975, "Дөрвөн туурайн домог" 1980, "Жаран сая долларын алт эрдэнэс" 1980, "Байгалын зураг хүний хөрөг", "Зохиолчийн бодол", "Орчуулах эрдэм", "Зурхайн толь", "Бурхан буудайн хөх салхи" зэрэг шүлэг найраглал, өгүүллэгийн номуудаа уншигч түмнээ өргөн барьжээ.

Зохиолчийн оруулсан номнууд

Ёстой чөтгөрийн тухай тууж

Ёстой чөтгөрийн тухай тууж

Аудио ном:

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)