Дуу чимээ нь хүний бие, сэтгэл зүй, бүтээмж, зан төлөвт шууд нөлөөтэй байдаг. Үүнийг бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэрт нөлөөлөхөд ашиглах, сэтгэл зүйчид сэтгэл засалд ашиглах гэх зэргээр олон төрлөөр хэрэглэж байна.
Бидний тархи ном уншсанаар үнэн зөв, цэгцтэй мэдлэгийг авч, аливааг шүүмжлэлт сэтгэлгээгээр харах чадвар ихэсдэг. Гэвч, завгүй амьдралынхаа хажуугаар дуртай номоо уншаад, тухтай суух цаг танд олдохгүй байна уу?
Та хүүхдээ үр дүнтэй, хурдан уншиж сургахыг хүсэж байна уу? Таны хүүхэд ном уншина гэхээр хойш суун залхуурч байна уу?
Техник технологийн эрин үеийг дагаад бүх л хүн дэлгэцийн хамааралтай болж, анхаарал сарних, ганцаардмал болох, нойргүйдэх зэрэг сөрөг нөлөөг бидний тархинд үзүүлж байна.
2019 оны байдлаар донтолтын тасагт 1 жилд 200-300 гаруй хүүхэд дэлгэцийн хамаарлаас шалтгаалан хэвтэн эмчлүүлсэн судалгаа бий.
Сонсох нь бидний анхны хэл бөгөөд бид сурсан зүйлийнхээ 85%-ийг сонсож сурдаг байна. Ном бариад уншаад суух завгүй ч бид хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, дасгал хийхдээ бүр машин барихдаа ч номоо сонсох боломжийг Sonos танд олгож байна.